10.24.2014

Amazon-ийн нэмэлт үйлчилгээнүүдийн талаар - Цуврал 1



Найдвартай, хурдан, хэрэглэхэд хялбар, бодит дэлгүүрийг бодвол хямд байдгаас хүмүүс Амазон онлайн худалдааны сайтыг сонгон үйлчлүүлэх дуртай байдаг. Компанийн лого болох 
Amazon.com гэсэн үгний A үсэгнээс Z үсэг хүртэлх сум нь A-ээс Z хүртэлх бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдаална гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Амазон нь түүнтэй хамтран ажиллах борлуулагч нараас бүрдсэн томоохон ИХ ДЭЛГҮҮРЭЭС өөрцгүй юм. 
Дэлгүүрийн давхар бүр ангилагдсан байдагтай адил АМАЗОН-д ч мөн бараагаа ангилсан категорууд бий. Ихэнх хүмүүс авах бараагаа шууд хайх хэсэгт нь бичиж хайдаг бол эхлээд ангилагдсан хэсэгрүү нь орсноор ижил төрлийн бараануудын хувьд тухайн өдрийн онцгой хямдрал, хамгийн гүйлгээтэй бараа зэргийг харж болно. Хэрэв та зурагт авахаар шийдсэн бол Electronics & Computers хэсгийн TV & Video-руу ороход түүнтэй холбоотой хямдарлыг бүхлээр нь харах боломжтой. Барааны бүх ангилал: http://tinyurl.com/pqur3rx



1. Хямдралтай бараа хэрхэн хайх вэ?
Амазон сайт хэд хэдэн төрлийн хямдрлыг санал болгодог. Зарим нь цоо шинэ бараа, зарим нь илүүдэл бараа болон буцаагдсан бараанууд бий. Gold box болон Deals & Bargains хэсгээс та шинэ барааг хямдралтай авах боломжтой. “Gold box” нь “Lightning deals” буюу 2 цагийн хугацаатай тодорхой тоотой бараанууд хямдардаг хямдралтай ерөнхийдөө ижил, зөвхөн хямдарлын хугацаа нь бүтэн өдөр, ганц барааны хувьд маш сайн хямдардгаараа ялгаатай. Deals & Bargains нь харин эсрэгээрээ урт хугацааны хямдрал юм. 

Amazon Outlet болон Warehouse Deals-ийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Amazon Outlet нь илүүдэл шинэ баруунуудыг хямдралтай үнээр зардаг бол Warehouse Deals нь буцаагдсан /refurbished or returned/ бараануудыг хямдралтай худалдаалдаг. Анхааруулхад Warehouse Deals дах бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц косметик гэмтэлтэй байж болно.

Gold box & Lightning deals: http://tinyurl.com/5swq9rh
Deals & Bargains: http://tinyurl.com/d9kajz
Amazon Outlet: http://tinyurl.com/mjv9duu
Warehouse Deals: http://tinyurl.com/mwweju5
Аmazon coupon: http://tinyurl.com/lrt47w2
Amazon digital deals: http://tinyurl.com/lm4u3nj

Амазон дээрх барааны үнэ тогтсон нэг үнэтэй байдаггүй бөгөөд өсч буурч байдаг. Тиймээс заримдаа хүлээснээр хамгийн ашигтай наймааг хийж болно. Ирээдүйд авахыг хүссэн бараагаа өөрийн Wish List-ндээ нэмснээр тухайн бараа Wish List-нд нэмэгдэснээс хойш хэрхэн хямдарсанг мэдэх боломжтой. Дан Wish List ч биш 3дагч үнэ хянах сайт жишээ нь: www.camelcamelcamel.com -ийг ашиглаж болно.

Амазон дээрх сонирхож буй барааныхаа холбоосыг сайтын дээд хэсэгт оруулж өгснөөр үнийн өөрчлөлтийн талаарх график авах боломжтой. Жишээ нь: Таний сонирхож буй TV одоо 329,99$ байна. Харин зарим үед 299,99$ болж хямдарсанг эсвэл 390$ болж үнэ нэмэгдсэн талаар тэрхүү графикаас харж болно. Тиймээс хэсэг хүлээгээд хамгийн доод үнэ болох 299,99$ дээр нь худалдан авж болох нь. 


2. Амазон болон түүнтэй хамтран ажилладаг борлуулагч нарын ялгаа
Амазоны өөрсдийн худалдаалж, шуудангаар илгээдэг бараанууд бүгд Sold by Amazon.com
гэсэн байдаг. Үүнийг барааны товч таницуулга дээрээс хялбархан харах боломжтой.

Харин зарим бараанууд Амазонтай хамтран ажилладаг борлуулагч, дэлгүүрүүдээс зарагдаж, шуудангаар илгээгддэг. Тэгвэл эдгээр борлуулагч нар нь Амазон шиг баталгаатай мөн хурдан байж чаддаг уу?

Борлуулагч нарт бараагаа илгээхдээ Амазон-оос заасан хугацаанд хүргэх, бүтээгдэхүүн нь сайт дээрх мэдээлэл, нөхцөлтэй яг ижил байх шаардлагыг Амазон тавьдаг. Амазон энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон борлуулагчийн дунд төлбөрийн асуудлыг хариуцан ажиллана. Харин борлуулалгч нар нь шуудангийн үнээ өөрсдөө тогтоох бөгөөд Амазон шиг хямдрал зарлах албагүй. Мөн Амазоноос Prime үйлчлүүлэгчиддээ санал болгох 2 өдрийн шуудангийн хүргэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байдаг. Хэрэв тухайн барааг борлуулагчруу буцаах бол худалдан авагч буцаалт хийх шуудангийн мөнгийг төлдөг тохиолдол бий. Худалдан авалттай холбоотой асуудал гарвал Amazon-ийн хэрэглэгчийн төв биш тухайн борлуулагчийн хэрэглэгчийн төвтэй холбогдож, тэдний гаргасан үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Өөр борлуулагч нараас бараа худалдан авах нь төвөгтэй сонсогдож байвал түр азнаарай. Амазоноос дан ганц төлбөр зуучилагч байхыг хүссэнгүй, борлуулагч нарт Амазоны найдвартай хурдан үйлчилгээг ашиглан бараагаа зарах боломжийг олгосон юм. Зарим борлуулагч нарын барааны тодорхойлолт дээр Fulfilled by Amazon гэсэн байдаг.


Энэ нь тухайн борлуулагч Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан бөгөөд тухайн борлуулагчийн бараа Амазоны Fulfilled төвөөс илгээгдэх бөгөөд бусад худалдан авалттай холбоотой бүхий л асуудлыг Амазон хариуцаж, Амазоны үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийддэг /Борлуулагч зөвхөн бүтээгдэхүүнээ л Амазонд хүргэж өгөөд, зарах асуудлыг Амазон бүрэн хариуцна/. Энэ нь хэрэглэгч болон борлуулагч аль аль талдаа ашигтай үйлчилгээ юм. 


3. Шуудангийн илгээлтнээс мөнгө хэмнэх / FREE Shipping on orders over $35/
Амазоны өөрсдийн худалдаалдаг /sold by amazon/ бараандаа 35$-оос дээш үнийн дүнтэй бол Америк дотроо ҮНЭГҮЙ хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Харин энэ үнэгүй хүргэлтэнд Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан борлуулагч нарын бараа орж болдгоороо нэг давуу талтай. Жишээ нь: Asus гэр 15,56$ үнэтэй Sold by San Sero Brand and Fulfilled by Amazon гэсэн байна.


Энэ барааг Fulfilled by Amazon болон Sold by Amazon гэсэн бараануудтай нийлүүлээд 35$-аас дээш үнийн дүнтэй болгоод үнэгүй USA дотроо хүргүүлээд авах боломжтой. Хэрэв дангаар нь авбал илгээмжийн мөнгө гэж 5,95$ нэмэгдэх бөгөөд нийт үнийн дүн нь 21,51$ болж байна.

За ахиад хялбархан тоо бодъё. 3ширхэг 11$ үнэтэй бараа аваад 33$ болоод 35$ болоход 2$ дутчихлаа. Бараа тус бүрд 5,95$-ийг илгээмжийн үнд бодвол 17,85$ /~33.000төг/-ийг нэмж төлнө. Нийт 50,85$- аар та 33$-ийн үнэтэй барааг худалдан авах нь. Тэгвэл дутсан 2$-т юу авж болох вэ? Шаардлага хангасан ийм барааг өөрөө хайж олно гэвэл нилээд цаг авна. Аз болоход www.filleritem.com  сайт байна. 1$ эсвэл бүүр 0,1$-ийн барааны жагсаалтыг та эндээс харж болно. Хэдэн $ дутсан утгаа оруулхад Амазон дээр байгаа бүх тийм үнийн дүнтэй барааны жагсаалтыг таньд харуулна. Ингээд 35$ болгоод үнэгүй хүргэлттэйгээр бараагаа захиалах ийм л амархан байх нь.


Өөр бусад онлайн захиалгатай холбоотой мэдээлэл авахыг хүсвл https://www.facebook.com/www.koko.mn зочилоорой

Э. Өгөөмөр
Тайнан, Тайван
2014.10 сар


No comments:

Post a Comment