11.03.2015

Niagara Falls, NY очсон тэмдэглэл

Өчнөөн жилийн өмнөөс л би Ниагара хүрхрээрүү явж үзэхийг хүсдэг байв. Энэ жил тэр зорилгоо биелүүлж бүүр Америк, Канад аль аль талаас нь харсан юм.

Энэхүү бичвэртээ Америк талаас нь очсон бичкэн түүхээ буулгав.
8 сард ажилынхаа амралтыг тааруулж байгаад нөхөртэйгээ уулзахаар Long Island-с PA орвоо. Google map-дсаар байгаал нөхрөө олоод очино шүү дээ. Тэндээ нэг хоночихоод, нөхөртэйгээ баймаар санагдаад  Канад хил хүртэл нь хамт яваад Ниагара хүрхрээ орж үзэхээр болов. 

Явсан маршрут
Тухайн үед би Канад визагүй байсан юм. Ингээд ямар ч төлөвлөөгүй гэнэтийн жижигхэн аялалдаа гарлаа.  Бараг 5,6 цаг явсны эцэст шөнө 1 цагийн үед Хилийн наахан ирээд би HWY190-ийн 22дугаар гарцан дээр үсэрч буугаад буудлаа хайхаар явав. Нөхөр маань ч цаашаа Торонто орохоор явав. Тэр хэсэг бол яг кино шиг байсан хэхэ.  Машинд байх зуураа буудлаа онлайнаар захиалсан юм. Niagara Falls Blvd гээд төв замаа дагаад битүү хямдавтар буудлууд байгаа.  Хүрхрээтэйгээ арай ойрхон гэвэл тэнд буучихвал амар аа эсвэл Buffalo хотынхаа тэр хавьд буудал авж болно арай хямд. Яг хүрхрээний ойролцоо бас мундаг буудлууд бий бий, мэдээж үнэтэй. Би тулгаж захиалсан болхоор буудал маань 70$ болсон. Яахав өглөөний цайтай байсан юм.
10 мин зам дагаж хар шөнө  ганцаар алхсаар нэг буудлаа олоод орж амрав. Буудалч гэждээ дэн буудал шахуу юм. Хүрхрээний эргэн тойрны  элдэв газрын талаарх танилцуулга, хотын жижигхэн газрын зургыг буудлаасаа олоод авчихна. Аа яг буудлын хажууханд бас Visitor center харагдсан. Тэгээд өглөө нь цайгаа уучаад үүргэвчээ үүрээл гараад туучлаа.

 




Буудлын урдхан талд автусны зогсоол байх ба тэндээсээ 55 дугаарын троллейд суугаад Niagara Falls Fashion outlet-рүү явав.  Аа автусны билет 2$ эсвэл бүтэн өдрийн пасс 5$ гэсэн хоёр янз байгаа. Бүтэн өдрийн пасс авахыг санал болгож байна. 


Маршал болон бусад байдаг л хэдэн дэлгүүрүүд тэнд байна лээ , Үнийн хувьд яахав давгүй ээ. Энэ сайт нь 
http://www.fashionoutletsniagara.com/ Намайг очиход нээх сайн хямдраагүй байсан. Аялал маань төлөвлөгдөөгүй байсан болхоор би тэндээс солих хувцас авах гэж очсон юм. Шорт фудболктой явхад арай л сэрүүхэн байсан.




Дэлгүүрийн гадна талаасаа ахиад л нөгөө 55дугаарын автусандаа суугаад хүрхрүү явав. Замд Little Italy гудамж өнгөрнө тэндээ буугаад сайхан итали хоол идэх боломжтой.


Хүрхрээний ойрхон Seneca гээд ганц л буртайх өндөр казино/буудалын барилга байгаа, тийшээ нь орж тоглож болхийм өөрч нээх онц юм байхгүй болхоор шууд хүрхрээний зүг алхав. 


Goat Island гээд жижигхээн арал бий тээшээ нь заавал очиж үзээрэй их таалагдсан.  


Завиар явах,  хүрхрээн дотор талаас үзэх. Нисдэг тэргээр явах гэх мэт хэдэн хийх зүйлс хүрхрээн дээр байгаа. Ганц байгаа хувцсаа норгоод яахав гээд алийг нь ч хийгээгүй хэхэ.
Багцаар нь авбал илүү хямд



Цаад тал нь Канад
Нутгийн уугуулын хөшөө
арай гэж нэг хүн гуйж авхуулсан зураг


Тэндээ нэг юм идчээд 2 цагийн үед 41 дугаарын автусанд суугаад Buffalo хотруу явав.  

14$ 

 Buffalo захиргааны байр


Buffalo-д ирснийх яаж зүгээр байхав гээд Аnchor bar гээд Buffalo wing-ийг анх хийсэн газарлуу зорьж очив. Жинхэн Buffalo wing-г тэнд л идээрэй. 



Зиа зиа тэндээсэ буцах унаандаа суугаал ирсэн замаараа буцсан юм. Америк талаасаа хүрхрээг харах өнцөг тааруухан болхоор сарын дараа Канад талаас нь ахиж харсан. Үнэхээр Канад талаасаа яалтачүй сайхан харагддаг юм байна лээ. Тэнд бас хийх юмч ихтэй, тэр жижиг аялалынхаа талаар бичлэг удахгүй оруулна аа.  Зургуудыг яг авсан дарааллаар хийсэн байгаа. Надтай цаг аяласан та бүхэнд баярлалаа ккк