7.19.2010

Бодит switch дээр анх удаа тохиргоо хийсэн нь

Дадлагын хугацаа маань эхлээд бараг тал нь явчиж, онц хийсэн юмгүү мэдсэн юм ч маруухан байсан харин аз болж өнөөдөр серверийн өрөөндөх гол switch-г нь шинэ cisco switch 2950-р солихоор болоод, хуучин switch 2960-н config file-г нь шинэд нь хийх үүрэг даалгавар авав. Өмнө хэрэглэж байсан свич нь Telnet-р хандах боломжгүй болсон байсан бөгөөд заримдаа гацдаг сурагтай.

За тэгээд бодит төхөөрөмж дээр ажиллах, симуляцийн программ дээр ажиллах гэдэг нилээн ялгаатай шүү. Программ дээр бол хулганы хэдэн хөдөлгөөнөөр төхөөрөмжүүдээ хооронд холбочино, амьдрал дээр бол console кабелиа залгахаас ахуулаал раканда свичээ байрлуулна гээл нэмэлт ажиллагаануудтай хэхэ.

Мэргэжлийн ах эгч нарын хувьд миний өнөөдрийн хийсэн зүйл амархан санагдах байхоо гэхдээ анх удаа хийж үзсэн надад асуудал бас л их гарсан. Тийм болохоор анх удаа свичны тохиргоо хийх гэж байгаа хүмүүсдээ өөрийн хийсэн тохиргоогоо алхам бүрээр бичье гэж бодлоо.


1. Хуучин свичнээсээ config file-г нь хуулах: Хэрэв PC болон свичээ console кабелиар нь холбосон байгаа бол (start menu-> accessories-> communications-> hyperterminal) программын тусламжтайгаар свичрүүгээ хандана. Үүний дараа
Transfer->Capture Text гэсэн сонголтыг сонгоно. Үүний дараа хаана config file-aa хадгалахыг асуусан цонх гарж ирнэ.

Command бичих хэсэг дээрээ

enable
show running-config

гэсэн 2 командыг бичиж өгнө. Ингэснээр свичин дээрх бүх тохиргоо гарж ирнэ. Тохиргоо бүрэн гарж дуустал нь enter-г үргэлжлүүлэн дарна. Дуусмагц нь Transfer->Capture Text->Stop сонгольг сонгоно.

Ингээд л свичны бүх тохиргоог хуулаад авчихна. Харин үүнийгээ шинэ свичиндээ хийхдээ хадгалсан text файлнаасаа бүх тохиргоог хуулж аваад шинэ свичрүүгээ ахин hyperterminal-р хандаад
enable
configure terminal гэж бичээд
mouse2-оо дараад Paste to host гэсэн сонголтыг сонгоно. Ингэснээр тохиргоонууд шинэ свичинд тохирогдоно.
end
wr mem бичин тохиргоогоо свичнийхээ санах ойд нь хадгална

2. Хуулах явцад зарим нэг тохиргоонууд орохгүй байх үе байдаг энэ үед ахин хуулж үзэх эсвэл гараар ороогүй тохиргоонуудыг бичиж өгөх хэрэгтэй.

3. Telnet-р хандах шаардлагатай байсан тул свичиндээ IP хаяг болон gateway-г нь тохируулж өгөх хэрэгтэй болно. Үүний тулд
enable
conf t
ip default-gateway [ip address]
interface vlan 1
ip add [ip address] [subnet mask]
end
wr mem

4. Telnet-р хандах эрхтэй болгохын тулд
line vty 0 15
password [password]
login

5. Өмнө байсан свичнийхээ портыг алдалгүй шинэ свичнийхээ портод кабелиудаа залгана

За ингээд свичрүүгээ хандах боломжтой боллоо. Цааш нь ямар тохиргоо хийх нь таний дур ;]


1 comment: