12.31.2013

2013 болон 2014

2013 он
2012 оны яг энэ өдөр бас л ингээд бичиж байжээ. Энэ нэг жил үнэхээр хурдан өнгөрлөө. Эргээд харахнээ төлөвлөж байсан зүйлсийн хамгийн том хэсэг нь бүтээгүй бөгөөд би дахин шинээр төлөвлөж байна. Гэхдээ ганцаараа ...  2013 оноо дүгнэхэд оны эхэн үнэндээ зөвхөн хүлээлт байсан, ямарч зорилгогүй хүлээгээл хүлээгээл байсан бол оны сүүлийн хагасаар тэр хүлээлт хэрэггүй зүйл болон хувирчээ. Яагаад ч чадахгүй нь гэж бодож байхад дэргэд минь байгаагүй ч сэтгээлээрээ хамт байсан найздаа баярлалаа. Чиний ачаар би энэ бүх зүйлийг даван туулж чадлаа. Намайг гээд дэмжих нэг хүн байхад л бүх зүйл гайхалтайгаар эргэдэг юм байна. 

2013 оны 8сараас би ахин зорилготой болж түүнийхээ төлөө хичээж эхэлснээр одоо үр дүнгүүд нь 12 сардаа гарж бүх зүйл сайхнаар бүтэж байгаад үнэхээр их баяртай байна. 2014 он бол миний гялалзах он байх болно. Маш олон зүйлсийг ирэх жил төлөвлөлөө өмнө нь төлөвлөөд л мартчихдаг ч юм уу эсвэл тэр бүхэндээ итгэлтэй бус байсан бол одоо өөртөө итгэх итгэл 100%, үнэхээр урам зоригтой эрч хүчтэй 2014 ондоо орох гэж байна.

2014 онд 
-Мастерт явах /хэлний мэдлэгээ сайжруулах нэмж 1 хэл сурах/
-Хайртай ээжтэйгээ Хятадаар аялах
-Өөрийн хүссэн хэмжээнд ортлоо турах. Энэ жилийн нэг гайхалтай зүйл бол 8-12 сарын хооронд 13кг хасч чадсан, хангалтай биш ч үр дүн гарсан, ахиад хэдэн сар болход хүссэн үр дүндээ хүрэх болно. 
-Ном их унших
-Forex, хувьцаа, bitcoin гэх мэт зүйлсийг судалж аль нэгийг нь өөрийн амьдралдаа нэвтрүүлэх
-Sony камер заавал авна
-Явган аялалаар аль боломжоороо явна. 
-Хувь хүний хөгжилдээ юу юунаас илүү анхаарна ... 
гээд л маш олон зүйлсийг төлөвлөө. 

Мөн 2013 оны нэг гайхалтай нь анх удаа гэрээсээ өөр газар харь оронд Кола уухгүйгээр гаргаж байна. Сайндаа ч бишилдээ ундаа авах гэтэл дэлгүүрүүд нь 2 цагт хаачихлаа. 

Алдаа оноо ихтэй хэцүүхэн жил ингээд өнгөрч байна. Ирэх жил гашраанааа гашраана, Би чин хэн билээ Өгөөмөр шүү дээ :)