10.24.2014

Amazon-ийн нэмэлт үйлчилгээнүүдийн талаар - Цуврал 1



Найдвартай, хурдан, хэрэглэхэд хялбар, бодит дэлгүүрийг бодвол хямд байдгаас хүмүүс Амазон онлайн худалдааны сайтыг сонгон үйлчлүүлэх дуртай байдаг. Компанийн лого болох 
Amazon.com гэсэн үгний A үсэгнээс Z үсэг хүртэлх сум нь A-ээс Z хүртэлх бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдаална гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Амазон нь түүнтэй хамтран ажиллах борлуулагч нараас бүрдсэн томоохон ИХ ДЭЛГҮҮРЭЭС өөрцгүй юм. 
Дэлгүүрийн давхар бүр ангилагдсан байдагтай адил АМАЗОН-д ч мөн бараагаа ангилсан категорууд бий. Ихэнх хүмүүс авах бараагаа шууд хайх хэсэгт нь бичиж хайдаг бол эхлээд ангилагдсан хэсэгрүү нь орсноор ижил төрлийн бараануудын хувьд тухайн өдрийн онцгой хямдрал, хамгийн гүйлгээтэй бараа зэргийг харж болно. Хэрэв та зурагт авахаар шийдсэн бол Electronics & Computers хэсгийн TV & Video-руу ороход түүнтэй холбоотой хямдарлыг бүхлээр нь харах боломжтой. Барааны бүх ангилал: http://tinyurl.com/pqur3rx



1. Хямдралтай бараа хэрхэн хайх вэ?
Амазон сайт хэд хэдэн төрлийн хямдрлыг санал болгодог. Зарим нь цоо шинэ бараа, зарим нь илүүдэл бараа болон буцаагдсан бараанууд бий. Gold box болон Deals & Bargains хэсгээс та шинэ барааг хямдралтай авах боломжтой. “Gold box” нь “Lightning deals” буюу 2 цагийн хугацаатай тодорхой тоотой бараанууд хямдардаг хямдралтай ерөнхийдөө ижил, зөвхөн хямдарлын хугацаа нь бүтэн өдөр, ганц барааны хувьд маш сайн хямдардгаараа ялгаатай. Deals & Bargains нь харин эсрэгээрээ урт хугацааны хямдрал юм. 

Amazon Outlet болон Warehouse Deals-ийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Amazon Outlet нь илүүдэл шинэ баруунуудыг хямдралтай үнээр зардаг бол Warehouse Deals нь буцаагдсан /refurbished or returned/ бараануудыг хямдралтай худалдаалдаг. Анхааруулхад Warehouse Deals дах бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц косметик гэмтэлтэй байж болно.

Gold box & Lightning deals: http://tinyurl.com/5swq9rh
Deals & Bargains: http://tinyurl.com/d9kajz
Amazon Outlet: http://tinyurl.com/mjv9duu
Warehouse Deals: http://tinyurl.com/mwweju5
Аmazon coupon: http://tinyurl.com/lrt47w2
Amazon digital deals: http://tinyurl.com/lm4u3nj

Амазон дээрх барааны үнэ тогтсон нэг үнэтэй байдаггүй бөгөөд өсч буурч байдаг. Тиймээс заримдаа хүлээснээр хамгийн ашигтай наймааг хийж болно. Ирээдүйд авахыг хүссэн бараагаа өөрийн Wish List-ндээ нэмснээр тухайн бараа Wish List-нд нэмэгдэснээс хойш хэрхэн хямдарсанг мэдэх боломжтой. Дан Wish List ч биш 3дагч үнэ хянах сайт жишээ нь: www.camelcamelcamel.com -ийг ашиглаж болно.

Амазон дээрх сонирхож буй барааныхаа холбоосыг сайтын дээд хэсэгт оруулж өгснөөр үнийн өөрчлөлтийн талаарх график авах боломжтой. Жишээ нь: Таний сонирхож буй TV одоо 329,99$ байна. Харин зарим үед 299,99$ болж хямдарсанг эсвэл 390$ болж үнэ нэмэгдсэн талаар тэрхүү графикаас харж болно. Тиймээс хэсэг хүлээгээд хамгийн доод үнэ болох 299,99$ дээр нь худалдан авж болох нь. 


2. Амазон болон түүнтэй хамтран ажилладаг борлуулагч нарын ялгаа
Амазоны өөрсдийн худалдаалж, шуудангаар илгээдэг бараанууд бүгд Sold by Amazon.com
гэсэн байдаг. Үүнийг барааны товч таницуулга дээрээс хялбархан харах боломжтой.

Харин зарим бараанууд Амазонтай хамтран ажилладаг борлуулагч, дэлгүүрүүдээс зарагдаж, шуудангаар илгээгддэг. Тэгвэл эдгээр борлуулагч нар нь Амазон шиг баталгаатай мөн хурдан байж чаддаг уу?

Борлуулагч нарт бараагаа илгээхдээ Амазон-оос заасан хугацаанд хүргэх, бүтээгдэхүүн нь сайт дээрх мэдээлэл, нөхцөлтэй яг ижил байх шаардлагыг Амазон тавьдаг. Амазон энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон борлуулагчийн дунд төлбөрийн асуудлыг хариуцан ажиллана. Харин борлуулалгч нар нь шуудангийн үнээ өөрсдөө тогтоох бөгөөд Амазон шиг хямдрал зарлах албагүй. Мөн Амазоноос Prime үйлчлүүлэгчиддээ санал болгох 2 өдрийн шуудангийн хүргэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байдаг. Хэрэв тухайн барааг борлуулагчруу буцаах бол худалдан авагч буцаалт хийх шуудангийн мөнгийг төлдөг тохиолдол бий. Худалдан авалттай холбоотой асуудал гарвал Amazon-ийн хэрэглэгчийн төв биш тухайн борлуулагчийн хэрэглэгчийн төвтэй холбогдож, тэдний гаргасан үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Өөр борлуулагч нараас бараа худалдан авах нь төвөгтэй сонсогдож байвал түр азнаарай. Амазоноос дан ганц төлбөр зуучилагч байхыг хүссэнгүй, борлуулагч нарт Амазоны найдвартай хурдан үйлчилгээг ашиглан бараагаа зарах боломжийг олгосон юм. Зарим борлуулагч нарын барааны тодорхойлолт дээр Fulfilled by Amazon гэсэн байдаг.


Энэ нь тухайн борлуулагч Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан бөгөөд тухайн борлуулагчийн бараа Амазоны Fulfilled төвөөс илгээгдэх бөгөөд бусад худалдан авалттай холбоотой бүхий л асуудлыг Амазон хариуцаж, Амазоны үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийддэг /Борлуулагч зөвхөн бүтээгдэхүүнээ л Амазонд хүргэж өгөөд, зарах асуудлыг Амазон бүрэн хариуцна/. Энэ нь хэрэглэгч болон борлуулагч аль аль талдаа ашигтай үйлчилгээ юм. 


3. Шуудангийн илгээлтнээс мөнгө хэмнэх / FREE Shipping on orders over $35/
Амазоны өөрсдийн худалдаалдаг /sold by amazon/ бараандаа 35$-оос дээш үнийн дүнтэй бол Америк дотроо ҮНЭГҮЙ хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Харин энэ үнэгүй хүргэлтэнд Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан борлуулагч нарын бараа орж болдгоороо нэг давуу талтай. Жишээ нь: Asus гэр 15,56$ үнэтэй Sold by San Sero Brand and Fulfilled by Amazon гэсэн байна.


Энэ барааг Fulfilled by Amazon болон Sold by Amazon гэсэн бараануудтай нийлүүлээд 35$-аас дээш үнийн дүнтэй болгоод үнэгүй USA дотроо хүргүүлээд авах боломжтой. Хэрэв дангаар нь авбал илгээмжийн мөнгө гэж 5,95$ нэмэгдэх бөгөөд нийт үнийн дүн нь 21,51$ болж байна.

За ахиад хялбархан тоо бодъё. 3ширхэг 11$ үнэтэй бараа аваад 33$ болоод 35$ болоход 2$ дутчихлаа. Бараа тус бүрд 5,95$-ийг илгээмжийн үнд бодвол 17,85$ /~33.000төг/-ийг нэмж төлнө. Нийт 50,85$- аар та 33$-ийн үнэтэй барааг худалдан авах нь. Тэгвэл дутсан 2$-т юу авж болох вэ? Шаардлага хангасан ийм барааг өөрөө хайж олно гэвэл нилээд цаг авна. Аз болоход www.filleritem.com  сайт байна. 1$ эсвэл бүүр 0,1$-ийн барааны жагсаалтыг та эндээс харж болно. Хэдэн $ дутсан утгаа оруулхад Амазон дээр байгаа бүх тийм үнийн дүнтэй барааны жагсаалтыг таньд харуулна. Ингээд 35$ болгоод үнэгүй хүргэлттэйгээр бараагаа захиалах ийм л амархан байх нь.


Өөр бусад онлайн захиалгатай холбоотой мэдээлэл авахыг хүсвл https://www.facebook.com/www.koko.mn зочилоорой

Э. Өгөөмөр
Тайнан, Тайван
2014.10 сар


6.09.2014

Тайванд өнгөрөөсөн 3 дах сараа гэж

Ирээд нэг мэдсэн 3 сар болцон байна шдэ. Сүүлийн нэг сар ч шалгалт шүүлэг гээд гэрлийн хурдаар өнгөрлөөдөө. Анх ирээд багш нарын аймшигтай аялагыг нь ойлгохгүй, Монголд иддэг хоолноос тэс хөндлөн будаа тахиа, өвс ногоонуудтай хоолнуудад нь хоолшиж өгөхгүй, цагийн ажил хийгээд больёоо гэж байснаа бодуул бас гайгүй ээ. Овоо амьдраад байна цаа чинь.

Хичээлийн сургалтын хувьд багш нар мундаг мэдлэгтэй лаг хүмүүс байж магадгүй гэхдээ, англи хэлийг төрлөх хэл шигээ мэдэхгүй болохоор өөрсдийн тэр сайхан мэдлэгээ бүрэн дүүрэн гаргаж, илэрхийлж чадахгүй байх шиг санагддаг. Гол санаагаа хэлэх гэж бөөн амьдрал ярина. Гэхдээ тэгээд мастер болохоор бие дааж сурхаас өөр ч яахуудээ. Энд байдаг солилцооны европ оюутнууд аюгүй сүрхий. Цагийн юумыг цагт хийгээд бусад үед нь аялаж зугаалаал, амраал байж байдаг. Ер нь тэр нөхдөөс сурах зүйлс их байн аа.

Сурахын хажуугаар ажиллаж болдог болвуу гэж бодож байгаа бол болно. Хятад хэл сайтай бол кампусаас гадна цагийн ажил хийгээд байх боломжтой шинжтэй. Би ч яахуу одоо Хятад хэл одоо л үзэж байгаа болхоор кампус дотроо л тэр хавиараа ганц 2 цаг ажиллачихна. Анхны ажилладаг 7 хоногч ёстой бопьёоо гэж байсансан. Ер нь яг тэр 7 хоног бага зэрэг сэтгэлээр хямарсан гэхэд болно. Монгол хоолоо санаад эдний хоолыг хархаар уур хүрээд л... Багш нарын яриаг ойлгох гэж зовчихно. Наад зах нь WHY гэхийг "хуваая" гэж дууддаг гэхээр ойлгомжтой биз. Гэхдээ хүн чинь тэгээд дасчдын байна  

Сурах орчин нөхцөл бол сайн сайн. Би лав кампусдаа дуртай.Саяхан ирээд буцсан найз маань манай сургуулийн кампус юм юмандаа ойр амар юм байна гэсэн. Гэснээс, бас хүн уриад дагуулаад хотоороо явдаг болцоон цаа чинь. Хүсвэл манай хотод зочилоорой Тайванд байгаа хүмүүс.

Энд ер нь бүх юм нь тухайн зүйлийг ашиглаж байгаа хүнд хамгийн амар хялбар байхаар зохион байгуулагдсан байдаг. Family mart, 7-11 гэсэн сүлжээ бичкэн дэлгүүрүүдээрээ мөнгө төгрөгөө тушаачихна, шуудан илгээмж хүлээгээд авчихна, ороод хоол одчих нь, пиав уучихна, такси дуудуулчихна гэх мэт. Өөр зөндөө л юм хийж болдог байх. Харин нэг онцгүй зүйл нь БАНК-ны үйлчилгээ. Би өөрөө банкинд ажилладагийг ч хэлэхүү, эдний банкууд асар удаан. За муулвал:

Хаан банкаар жишээ авъя. Салбар (тооцооны төв биш шүү) орход 30 хүний дараа үйлчлүүлэхээр байя гэж бодъя. Энд бол орход эл хуль, урд ганц нэг л хүн байна. Гэхдээ эдний теллерүүдийн нэг хүнд үйлчлэх хурд манай теллерүүдийн 10, 20, хүнд үйлчилэхтэй тэнцэнэ. Дээр нь банкинд валют солиулна гэж бодоод ч хэрэггүй. 400$ cолиулхаас 200$-ийг ийм байна тийм байна гээд буцаачихна. (нетээс энэ талаар уншихад бас бусад хүмүүст ийм зүйл их тохиолдсон байна лээ). Дээр нь хураамж гээд 20,000 төг авна гэнэ. 200$ солиулах гээд 20,000төг май гээд банкинд өгнө гэхээр хэцүү байгааз. Тухайн мөнгөний сериал дугаар бүрийг нэг бүрчилэн тэмдэглэж авна, бичиг баримтыг чинь хувилж авна, гэрийн хаяг утас бүгдийг л тэмдэглэнэ дээ. 8 шарга дээр очоод 3 мин дотор солиулчихдаг манайх шиг улсуудад мөнгө солиулах гэж 30 мин хүлээнэ гэдэг аймшиг. Банкинд данс нээлгье гэвэл мөн 30 мин. Бас нэг өнгөрсөн түүх сөхвөл АНУ-д байхад Moneygram-аар мөнгө хүлээж авж байсан юм. Уул нь 5 мин л ажил шдээ. Гэтэл баахан ийш тийш утасдаж нилээд сүржин юм болсны дараа нэг авж байж билээ. Тэгэхээр манай Монгол дах банкинуудын үйл ажиллагаа бас бусад өндөр хөгжилтэй гээд байгаа орнуудыг бодвол илүү хурдан, төвөг чирэгдэл багатай юм байна гэдгийг л мэдрээд байна. Мөнгөтэй байнга харьцаж бас ч хариуцлагатай ажил хийж байгаа манай теллерүүд үнэхээр шургуу ажилладаг юм байна лээ шүү. Уурлаж бухимдалгүй тэр хүмүүсийн ажилыг хүндлээд үйлчлүүлцгээе гэж уриалмаар байна. Бусдаас давуу зүйлс бас манай Монголд байна аа байна...

Зааза залхуу хүрчихлээ. Дараа бичье.

6.03.2014

2014 plan updated

Төлөвлөгөө өөрчилөгдлөө!!!!

- CCNA /заавал өгнө/ 


- CEH /санхүүгийн байдлаас хамаарна/

- IELTS өгөхөөр сэтгэл шулуудлаа 
2015 он гархаас өмнө амжуулна даа :)

2.13.2014

Лаптопоо утасгүй рутэр болгох

       
 Заавал элдэв нэмэлт програм компьютер дээрээ суулгах шаардлагагүй хэдхэн тохиргоо, комманд бичээд Лаптопоо wireless рутер болгон ашиглах боломжтой. Үүний тулд Windows-ийн өөрийнх нь Microsoft virtual WiFi miniport adapter-ийг ашиглах юм.


Жич: Эдгээр алхмыг хийхдээ лаптопныхаа wifi-г асаах хэрэгтэй бөгөөд интернетэд холбогдсон байх хэрэгтэй шүү.

1. Хийсвэрээр wifi адаптар үүсгэх (Microsoft virtual WiFi miniport adapter)
  • Үүний тулд Start цонхоо нээгээд  command prompt гэж бичнэ. Гарч ирсэн илэрц дээр хулганы баруун товчоо дараад Runs as administrator гэснийг сонгоно.
  1. Гарж ирэх цонхон дээр:

  • netsh wlan show drivers гэж Microsoft virtual WiFi miniport adapter гэж бичиж үүсгэх боломжтой эсэхээ эхлээд шалганэ. Hosted network supported: eneble  гэж байвал цааш үргэлжлүүлж болно.
Үүний дараа:
  • netsh wlan set hostednetwork mode=allow ssid= ugm key=bisainhun бичээд enter дарна. SSID- тухайн хуваалцах гэж буй wifi сүлжээний нэр (би ugm гээд өгчихлөө) Key- нууц үг. Хамгийн багадаа 8 тэмдэгт байх ёстой
2. Үүссэн адаптараа шалгахын тулд:
  • Start - Control panel - Network and Sharin center - Change adapter settings гэдгийг сонгоно. Өмнөх адаптарууд дээр Wireless network connection гэсэн нэртэй Microsoft virtual WiFi miniport adapter нэмэгдсэн байна. Хэрэв өмнө нь аль хэдийн виртуал адаптар үүссэн бол нэрийг сольсон нь дээр. Wifihotspot гэх ч юмуу. Ялгахад амар. Би нэрийг нь солиод Wifi hotspot  болгочихлоо.
3. Үүссэн шинэ адаптараа ашиглан интернетээ хуваахын тулд:
  • Интернетэд орж буй адаптар дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэснийг сонгоно.
  • Гарч ирэх цонхны Sharing гэдгийг сонгоод Allow other network users to connect through this computers Internet connection гэснийг чагтлаад Home networking connection хэсгээс сая үүсгэж өгсөн адаптараа сонгоно. Миний хувьд Wifi hotspot гэж үүсгэсэн бөгөөд түүнийгээ сонгосон байна. Тэгээд OK

4. Wifi hotspot гэсэн адаптар дээрээ ЛАН талын IP хаягаа тавьж өгнө.
Ip Address: 192.168.10.1 /jishee/
Subnet: 255.255.255.0
Prefer DNS server: 8.8.8.8 /google dsns/

5. Хамгийн сүүлийн алхам дээрээ хийсвэр адаптараа ажиллуулна. Үүний тулд:
  • netsh wlan start hostednetwork  гэсэн коммандыг түрүүний нээсэн комманд промпт дээрээ бичих хэрэгтэй. Ингээд сүлжээгээ шалгахад шинэ холболт нэмэгдсэн байх болно.
  • netsh wlan start hostednetwork-ийг комоо рес хийх бүртээ бичиж асаана.

  • Шинэ холболт дээр Internet access гэж байвал амжилттай хийж дууслаа гэсэн үг.
Холбох гаджет дээрээ
IP хаяг 192.192.168.2-192.168.2.224
Subnet: 255.255.255.0
Gateway: 192,168,168,1
гэж тааруулах ёстой шүү.

Зиа дууссан бол утас таблет, өөр бусад лаптопоороо интернетэд ороод байждээ :)