11.19.2012

2012 оноо дүгнэвэл


2011 онд 2012 оноо лаг төлөвлөцөн додьгор сууж байтал төлөвлөгөө маань бүтээгүй юм. Үүнээс болж цаг хугацаа болон мөнгө санхүүгийн маш их хохирол амс ч билээ. Үндсэндээ төлөвлөгөө өөрчилөгдсөнөөс 2012 оны эхэн хагас маань ямар нэг зорилгогүй урсгалаараа явсан байх юм. Харин оны дунд үеэс ийм байдлаар явж болохгүй нь ганц удаа алдлаа гээд бүх зүйл дууссан гэсэн үг биш гээд өөрийгөө сэнхрүүллээ. Ажил мэргэжлийн онцлогоос надаа зүгээр сууж өнгөрснийг бодох, ирээдүйгээ төлөлвлөх хангалттай цаг байлаа. Ингээд 2013 онд яахуу, ирээдүйн 5,10 жилд би юу хийхүү ямар түвшинд байхуу гээл бодож гарвоо. 3.4 сар бодлоо өөр өөртэйгээ зөндөө ярилцлаа. 2012 он миний азгүйтлээр эхэлсэнч тэр азгүйтэл надад олон зүйлийг ойлгох, шинэ боломжуудыг олж харах замыг нээсэн гэхэд болно. 2012 онд ухаарсан зүйлүүдээ багцалвал:
1. Эрүүл мэнд хамгий чухал нь. Оны эхэнд нэг айхтар өвдөж билээ. Хэд хоног орноосоо ч босож чадахгүй байхдаа эрүүл мэнд хамгийн чухал зүйл юм байна гэж ойлгосон.
2. Амжилтанд хүрнэ гэдэг бол өдөр шөнөгүй ажиллаад нойр хоолгүй явах биш харин тухайн зүйлээ сэтгэл гаргаад бага ч гэсэн бусдын хийдгээс илүү хийхэд л үр дүн гараад ирдэг юм байна. Бас хэн нэгэн ирээд шидэт дэнлүү өгөхийг хүлээх биш өөрөө эргэн тойронд байгаа жижиг боломжуудаа ашиглах. Миний хувьд үр дүн гарсан шүү.
3. Бусдын алдаа, амьдралын түүх, адал явдалийг эргэцүүлэн нэг бодох. Яагаад заавал биеэрээ тэр бүхнийг туулж гарах хэрэгтэй гэж хэн нэгний алдаан дээрээс суралцвал цаг хугацааны хувьд хавьгүй үр дүнтэй. Энэ нь гэхдээ хүн болгоны хэрэгт очоод дурла гэсэн үг биш харин НОМ, КИНО сайн үзээ ингэсэн үг. Энэ жил нилээд хэдэн ном уншлаа, тэр номнуудаас мөн олон зүйл ойлгож авсан нь энэ нийтлэлд минь тусгалалаа олж байгаа юм
4. Алдаа, эрсдэл гаргахаас айхаа больсон. Оны эхэнд азгүйтсэн гэдгийг аль хэдийн мэдсэн байх. Тэр азгүйтэл гэхдээ намйг хурцалж өгсөн гэхэд хэлж болно. Алдвал алдаа л биз хамаа л байна, 2 дах боломж гэж ямагт байна. Алдхаас айгаад гараа хумхиж сууснаас л дээр. Эрсдэлээс айхаа больсон зан маань намайг нилээд задалж өгсөн гэхэд болно. Шинэ зүйлийг турших, өмнө нь хийхээс санаа зовдог байсан зүйлсээ хийх, өөрийн үзэл бодлоо хамгаалах гэх мэт. Харамсалтай нь шинэ зүйл туршиж үзэх гэсэн санаа маань миний үсэнд хамгийн их гай болсон юм. Уучилаарай үс минь. Ахиж чамайг будаж, химийн хор хүргэхгүй ээ.
5. Өөрийгөө олж авах. 20 нас хүртлээ ер нь урдах жимээрээ л өөр тийшээ харалгүй явж байсиймшиг байгаан. Урсгалаараа л... Гэтэл нэг хүн амьдралд гэнт орж ирлээ. Ингээд өөрийгөө олж авах арга хэмжээнд шилжсэн дээ. Энэ жил өөрийнхөө талаар бас л их олон зүйл мэдэж авсан. Өөрийнхөө талаар, би гэж хэн бэ гэдгээ мэдэхгүйгээр зорилготой амьдрахгүй юм байна лээ.
6. За сайхан ирээдүйгээ бодцон бол түүнийгээ бүтээ. Бодоол юу ч хийхгүй суугаад байх юм бол юу ч бүтэхгүй нь ойлгомжтой. Миний хувьд бүтээхгээл явжил байна.

2013 онд юумыг яаж мэдхэв гээд лам юутай төрдөг гэдэг шиг нилээд хэдэн нөөц төлөвлөгөө бодсон байгаа. Шууд оны эхний өдрөөс д гашраанаа гэх биш одооноос зугуухнаар бэлдэж байна. Дүгнээд хэлхэд 2012 онд хийж бүтээсэн зүйл нээх их байхгүй ч, олон зүйлийг ухаарсан сайхан жил байлаа. 2013 ондоо энэ их зүйлийг ухаарсныхаа үр дүнг харая даа. 


No comments:

Post a Comment