3.15.2011

Garena туннелийн талаар хэдэн үг


Зиак Garena тоглодог хүн бүхний зайлшгүй мэдэж байх зүйл бол garena tunnel юм. Учир нь дийлэнх гэмерууд маань учираа мэдэхгүй гацах болон Delay-тэх бүрд тунелд гэдэг. Тиймээс хүмүүст тунелыг яг юунд ашиглагддагийг тайлбарлаж бичмээр санагдлаа.

Гарина нь тоглогч нарт лангаар тоглож буй мэт шууд хандалттайгаар бусад тоглогчтойгоо холбогдох боломжийг олгож байдаг. За тэгвэл шууд хандалт гэж юу болох? мөн шуудгүй холболтынх нь талаар тайлбарлая :D.
Бид ямар нэг хостод ороод тоглохдоо хост болон бусад тоглогчтой шууд бус холболттой байх тохиолдол байдаг. Энэ нь хостлуу биш гарена серверлүү л хандаж байна гэсэн үг.
Доорх шалтгаануудын улмаас шууд бус холболттой байхад бид бусдын хийсэн хостыг харж чаддаггүй. :
  1. Firewall нь гарина клиент эсвэл портыг нь блок хийсэн
  2. GGclient дээр тухайн компьютер дээр асуудал гарсан байж болно.
Харин шууд холболтын гэдэг нь ямар нэг сервер ашиглалгүйгээр хост болон бусад тоглочтой шууд холбогдсон байхыг хэлдэг. Үүний жишээ гэвэл LAN-аар холбогдох. Шууд холболтын давуу тал гэвэл мэдээж маш бага гацалт болон хоцролттой. GG Tunnel нь шууд холболт боломжгүй үед 'X' ping"-тэй буюу шууд бус холболт нь байгаа тоглогчийг олоход ашиглана гэж gg-game.com дээр тайлбарласан байдаг. Үүнийг энгийнээр хэлбэл GGtunel бол өрөөнд байгаа хостийг харахад л хэрэглэгддэг, зөвхөн хостод join хийх тэр эхэн үед хэрэглэгдэх ба хостдоо ороод тоглоод эхэлсэн бол энэ нь ямар ч хэрэггүй зүйл юм. Хэрэв гацаж, лагтаж байгаа бол хост эсвэл тоглогчийн компьюрийн ачаалал, интернетийн хурднаас бүрэн хамаарч байгаа. Тунел хийгээд үүнд нөлөөлж чадахгүй гэдгийг одоо ойлгосон байх. Иймд тоглоомын дунд 2nel хий гэж бичихгүй байсан нь дээр шүү.

No comments:

Post a Comment