2.13.2011

Валентина боллоо шүүү

Маргааш валентинын өдөр болох гээд байдаг харин хайртай хүндээ юу өгөхөө сайн мэдэхгүй байна уу? Эсвэл зүрхэн хэлбэртэй шоклад хайлуулж өгөнөдөө гэсэн уламжлалт аргыг бодож байна уу? Тэгвэл энэ жил үүнийгээ арай өөр зүйлээр орлуулбал ямар вэ? Миний зүгээс та бүхэнд үүнийг санад болгож байна

Энэ бол шокладаар бүрсэн гүзээлзгэнэ

Хэрэг болох зүйлс:

1. 100 грамм цэвэр хар шоклад. (Манай монголын Golden Gobi-нхан 70%, 50%-н цэвэр шоклад үйлдвэрлэдэг болсон байна лээ.)
2. Хэр ихийг өгмөөр байгаа тэр хэмжээгээрээ гүзээлзгэнэ. (Барс дээр бол нэг хайрцаг нь 4500₮ гэдэг харин томоохон супермаркет дэлгүүрүүдээр үнэ нь чүд чүд нэмэгдсэнээр зарагдаж байгаа)
3. Хийсэн зүйлээ чимэглэмээр байвал цагаан шоклад, сүүтэй шоклад, самар, төрөл бүрийн тортон дээр цацаж чимэглэдэг зүйлсүүд хэрэг болж болно
4. Пергаментэн цаас

Нэмэлт: Гүзээлгэнийхээ ногоон навчийг авч болохгүй шүү, тэгвэл амархан муудна

Ингээд хийж эхэлье:

Алхам 1. Гүзээлзгэнээ сайтар угаагаад, хаттал нь болгоомжтой арчина. Нойтон чигээр нь шокладандаа дүрж болохгүй

Алхам2. Шокладаа хайлуулая. Шоклаадаа жижиглээд хайлахад хурдан болгох үүднээс хэрчинэ. Хайлуулах аргын хувьд 2 арга байна.
1. Microwave-р: Энэ арга бол хамгийн хялбар хурдан арга. Жижиглэсэн шокладан дээрээ бага зэрэг ургамлын тос эсвэл цөцгий хийх хэрэгтэй. Ингээд бага градус дээр шокладаа хайлуулна. Бүхэл хэсэггүй өтгөвтэр болох хүртэл нь 10 секунды
н зайтаагаар шалгаж үзээрэй.
2. Жижиг саван дотор ус хийгээд буцалгана. Ус буцалаад ирмэгц савлуу пүл хийгээд орчихооргүй бөмбгөр тавганд шокладаа хийгээд савныхаа дээр нь тавь. Энэ үед галаа арай багасгах хэрэгтэй. Усны уураараа л шоклодаа хайлуулж байгаа хэрэг

Алхам 3. Гүзээлгэнийхээ навчтай хэсэгрүү нь шүд чигчилээд байдаг модыг болгоомжтой хийнэ. Нэвт гартал нь хийж болохгүй. Ингээд ил гарсан модноосоо бариад шокладандаа гүзээлгэнээ дүрнэ. Жигд дүрэх хэрэгтэй шүү

Алхам4. Дүрсэн гүзээлзгэнээ пергаментан цаасан дээрээ бие биенээс нь зайтай болгоомжтой өрнө. Өрж дуусаад үүнийгээ хөргөөгчиндээ хийгээд шокладаа хөлдтөл нь хүлээгээд болоо











Та бүхэнд амжилт хүсье!


No comments:

Post a Comment