8.20.2013

Refurbished бүтээгдэхүүн




Шинээр элэктрон бараа авхаар шийдэв үү? Электрон барааны сайтруу ороод үзэхэд Refurbished бараанууд цоо шинэсээ дор хаяж 30 орчим хувь хямд байна. Үнэ хямд, үзүүлэлт сайн УРАА, яг л энийг авъя. Гэхдээ байз түр азнаарай Refurbished product гэдэг чинь яг юу билээ?

Refurbished (буюу дахин сэргээсэн, зассан) бүтээгдэхүүний талаар албан ёсны ямар нэг тодорхойлолт байдаггүй. Гэхдээ ерөнхий ойлголт бол Refurbished бүтээгдэхүүн гэдэг нь  ямар нэг байдлаар тухайн бараа үйлдвэрлэгч эсвэл борлуулагчруу  буцаагдаж байсныг хэлдэг. Refurbished барааг ахин худалдаанд гаргахаас өмнө үйлдвэр дээр нь гэмтэл, согог, элдэв өнгө үзэмжийн асуудал байна уу гүү юу гэж шалгадаг. Хэрэв байвал түүнийг нь шинэ өөр эд ангиар солиод ахин шинээр хайрцаглаад дэлгүүрлүү явуулна. 

Маш олон шалтгаанаар тухайн бараа буцаагдаж болно. Ж нь:
  • Тухайн барааны ямар нэг эд анги шатсан, эсвэл хэвийн ажиллах боломжгүй болоод хэрэглэгч баталгаат хугацаандаа бараагаа шинээр солиулж авсан. Хуучин эвдэрхийг нь янзлаад ахин худалдаанд гаргаж байгаа
  • Хэрэглэгчид тэр бараа зүгээр л таалагдаагүй, өөр сонголт хийхээр шийдсэн. 
  • Барааг тээвэрлэх явцад нь хайрцаг сав нь гэмтсэн. Доторх нь цоо шинээрээ ч байж болно. Зөвхөн үйлдвэр дээр нь ахин хайрцагласан
  • Тухайн бараа ердөөсөө буцаагдаж байгаагүй зүгээр л дэлгүүр дотроо үзүүлэн болж байсан (open boxed) гэх мэт электрон бараанд юу эс тохиолдох билээ.
Refurbished-аас гадна нэг ойлголт байдаг нь Used (хуучин хэрэглэж байсан). Энэ 2-ийн гол ялгаа нь Refurbished бүтээгдэхүүнийг тестлээд, хэвийн ажиллаж байна гэдгийг тодорхойлсон байдаг бол Used бүтээгдэхүүнд тийм зүйл байхгүй. Тэр бараанд ямар нэг гэмтэл байж ч болно байхгүй ч байж болно. Who knows??

Хэрэв refurbished бүтээгдэхүүн сонирхож байгаа бол доорх албан ёсны онлайн дэлгүүрүүдээс нь авж болно.
Refurbished-ийг  "reconditioned" "remanufactured" "recycled" "repaired" "like new" мөн гэж хэлж болно.
Дээр бичсэнчлэн н
эгэнт электрон барааны зах зээлд Refurbished бараа ийм ийм шаардлага хангасан байх ёстой гэдэг ойлголт байхгүй учир тухайн үйлдвэрлэгчээсээ хамаараад өөрс өөрсдийн нөхцөлтэй худалдаанд гаргаж болно. Тэгхээр Refurbished барааг авахаар шийдсэн бол тухайн үйлдвэр, брэндийн Refurbished бараанууд хэр чанартай талаарх хүмүүсийн бодлыг уншиж байгаад авахийг зөвлөж байна. Жишээ нь: Миний олж мэдсэнээр Apple-ийн refurbished бараанууд дээд зэргээр тестлэж шалгасан, шинээсээ огт дутахгүй гэдэг юм байна лээ.
Зарим хүмүүс дандаа Refurbished авдаг бөгөөд үнэ хямдаас гадна тухайн бараанд ямар нэг эд ангийн гэмтэл байсан бол тэр нь шинэчлэгдэж засагдсан, илүү сайн гэж үздэг байна. 
Эцэст нь хэлхэд Refurbished барааг худалдан авахтай зэрэгцээд цоо шинэ биш бараа худалдан авж байгаа гэсэн нэг эрсдэл таныг дагж байгааг санах хэрэгтэй. Сонголт таны гарт.

2013.08.21
Э. Өгөөмөр


2.08.2013

Валентина - 2013

За хэдэн жил дараалж шикладтай гүзээлзгэнээр дагнахав энэ жил арай бүтээлч байя. 
Би хувьдаа өөрийн гараар хийсэн зүйлст маш дуртай, дэлгүүр хэсээд за энэ болно биз гээд авсан үнэтэй бэлгийн хажууд өөрийн цаг зав, хүч хөдөлмөрөө зараад эрэл хайгуул хийж сэтгэл гаргасан тэр зүйлүүд хамаагүй илүү үнэ цэнэтэй, бас утга учиртай санагддаг.

За ингээд эхлэе. Хаа сайгүй зүрхнүүд ...

1. Хоолоороо зүрх хийе
2 өөр өнгийн алимыг ингэчихээр давгүй л юм

Черри цагаан шигладтай

Помидорон зүрх

Өглөөны цайндаа зүрхэн бэкон

\
Гүзээлзгэнийг ингээд зүрхэн хэлбэрээр бас зүсэж болох нь



Найз залуу/бүсгүйдээ өөрийн гараар хийж өгч болох хамгийн амархан хоол

 

2. Сэтгэл + Хөдөлмөр

Хамт амьдардаг бол өөрөөгөө ингээд чимэглэчиж болох нь




3. Жижигхэн ч эгдүүтэй зүйлс
Захианы цаас, дугтуй нэг дор

 <3 p="">
Хайрцаг дүүрэн хайр


Охидууд өөрсдийнхөө тирког ингээд чимэглэчиж болох нь байна шүү

Муухан бэлэн дурсгалын зүйлсээс илүү 

Өнгөтөөр хэвлээд, хайчлаад, нугалаад болоо Татах




12.31.2012

2013 plan

Он солигдоход хэдхэн цаг дутуу байна. Баярлаж найрлахаасаа илүү ирэх жил юу хийх вэ гэсэн талаараа жаал бодож сууна. 2013онд ямарч гэсэн их зорилго тавилаа. Ер нь өдөр болгон нэг зүйл сурая гэж бодож байна. Хоол хийх ер нь юу ч байсан хамаагүй. 
Үндсэндээ багцалбал
1.............. энэ бол миний хамгийн том зорилго. Хэлчихвэл биелэхгүй байх, биелэсэн хойно ил болгоноо хэхэ
2. Хүн ямар хүнтэй уулзахыг хүсдэг яг тийм хүн шигээ бол гэж нэг үг байдаг. Тэгвэл би маш олон талын мэдлэгтэй, юуны ч талаар ярьсан өөрийн гэсэн үзэд бодолтой тийм хүнтэй уулзахыг хүсч байна. Бас ирэх жилдээ тийм хүн болох гараагаа тавинаа. Ном их уншиж , баримтат кино сайн үзнээ
3. Ирээдүйд өөрийн гэсэн дуу бичлэгийн студитэй болох болохоор одооноос нот сурнаа. Ядаж нэг ч гэсэн ая зохионо
4. Сая шинэ жилийн баярдаа орсон чинь ер нь нэг цэнгээнт бүжиг сурая гэж бодлоо. Сайхан вальс эргээд сурчхая, Латин америк ч гэсэн бүжиг бас сурчий.
5. Ямартай ч ирэх жил Азийн юмуу Европийн ядаж нэг орноор аялана. Одооноос мөнгөө цуглуулаад зун гэхэд билет энээ тэрээ болчих биз
6. Үсээ мөрнөөсөө урт ургуулна, ална гэсэн ч тайрахгүй. Мөн ирэх жилийн шинэ жил гэхэд 60кг болоод өөрийн хүссэн платиа өмсдөг болноо. 
7.Photoshop-ийн ур чадвараа сайжруулна. Ер нь бага зэрэг зургийн  гарийн эв дүй байдаг болохоор тэрийгээ жаахан ашиглаж хөгжүүлье. Үүнээс гадна гэрэл зургаар олон сайхан сонирхолтой зураг авч Flickr-ийн идэвхитэй хэрэглэгч болох.
8. Англи хэлний мэдлэгээ сайжруулах. Хэлтэй бол хөлтэй
9. Блог дээрээ гэрэл зураг, сүлжээ, DYI, IT зөвлөмжийн талаарх мэдээлэл тогтмол тавьж жаахан амь оруулна.
10. Энэ бичсэнээ биелүүлэх хэхэ 

За одоогоор ерөнхий төлөвлөгөө нэг ийм байна. Явцын дунд бага сага зүйл өөрчлөгдөж, нэмэгдэх байх.

2013 он маань шив шинэхэн, адал явдлаар дүүрэн сайхан жил  болоорой. Эрч хүчээр дүүрэн, гашрааанаааа 

11.19.2012

2012 оноо дүгнэвэл


2011 онд 2012 оноо лаг төлөвлөцөн додьгор сууж байтал төлөвлөгөө маань бүтээгүй юм. Үүнээс болж цаг хугацаа болон мөнгө санхүүгийн маш их хохирол амс ч билээ. Үндсэндээ төлөвлөгөө өөрчилөгдсөнөөс 2012 оны эхэн хагас маань ямар нэг зорилгогүй урсгалаараа явсан байх юм. Харин оны дунд үеэс ийм байдлаар явж болохгүй нь ганц удаа алдлаа гээд бүх зүйл дууссан гэсэн үг биш гээд өөрийгөө сэнхрүүллээ. Ажил мэргэжлийн онцлогоос надаа зүгээр сууж өнгөрснийг бодох, ирээдүйгээ төлөлвлөх хангалттай цаг байлаа. Ингээд 2013 онд яахуу, ирээдүйн 5,10 жилд би юу хийхүү ямар түвшинд байхуу гээл бодож гарвоо. 3.4 сар бодлоо өөр өөртэйгээ зөндөө ярилцлаа. 2012 он миний азгүйтлээр эхэлсэнч тэр азгүйтэл надад олон зүйлийг ойлгох, шинэ боломжуудыг олж харах замыг нээсэн гэхэд болно. 2012 онд ухаарсан зүйлүүдээ багцалвал:
1. Эрүүл мэнд хамгий чухал нь. Оны эхэнд нэг айхтар өвдөж билээ. Хэд хоног орноосоо ч босож чадахгүй байхдаа эрүүл мэнд хамгийн чухал зүйл юм байна гэж ойлгосон.
2. Амжилтанд хүрнэ гэдэг бол өдөр шөнөгүй ажиллаад нойр хоолгүй явах биш харин тухайн зүйлээ сэтгэл гаргаад бага ч гэсэн бусдын хийдгээс илүү хийхэд л үр дүн гараад ирдэг юм байна. Бас хэн нэгэн ирээд шидэт дэнлүү өгөхийг хүлээх биш өөрөө эргэн тойронд байгаа жижиг боломжуудаа ашиглах. Миний хувьд үр дүн гарсан шүү.
3. Бусдын алдаа, амьдралын түүх, адал явдалийг эргэцүүлэн нэг бодох. Яагаад заавал биеэрээ тэр бүхнийг туулж гарах хэрэгтэй гэж хэн нэгний алдаан дээрээс суралцвал цаг хугацааны хувьд хавьгүй үр дүнтэй. Энэ нь гэхдээ хүн болгоны хэрэгт очоод дурла гэсэн үг биш харин НОМ, КИНО сайн үзээ ингэсэн үг. Энэ жил нилээд хэдэн ном уншлаа, тэр номнуудаас мөн олон зүйл ойлгож авсан нь энэ нийтлэлд минь тусгалалаа олж байгаа юм
4. Алдаа, эрсдэл гаргахаас айхаа больсон. Оны эхэнд азгүйтсэн гэдгийг аль хэдийн мэдсэн байх. Тэр азгүйтэл гэхдээ намйг хурцалж өгсөн гэхэд хэлж болно. Алдвал алдаа л биз хамаа л байна, 2 дах боломж гэж ямагт байна. Алдхаас айгаад гараа хумхиж сууснаас л дээр. Эрсдэлээс айхаа больсон зан маань намайг нилээд задалж өгсөн гэхэд болно. Шинэ зүйлийг турших, өмнө нь хийхээс санаа зовдог байсан зүйлсээ хийх, өөрийн үзэл бодлоо хамгаалах гэх мэт. Харамсалтай нь шинэ зүйл туршиж үзэх гэсэн санаа маань миний үсэнд хамгийн их гай болсон юм. Уучилаарай үс минь. Ахиж чамайг будаж, химийн хор хүргэхгүй ээ.
5. Өөрийгөө олж авах. 20 нас хүртлээ ер нь урдах жимээрээ л өөр тийшээ харалгүй явж байсиймшиг байгаан. Урсгалаараа л... Гэтэл нэг хүн амьдралд гэнт орж ирлээ. Ингээд өөрийгөө олж авах арга хэмжээнд шилжсэн дээ. Энэ жил өөрийнхөө талаар бас л их олон зүйл мэдэж авсан. Өөрийнхөө талаар, би гэж хэн бэ гэдгээ мэдэхгүйгээр зорилготой амьдрахгүй юм байна лээ.
6. За сайхан ирээдүйгээ бодцон бол түүнийгээ бүтээ. Бодоол юу ч хийхгүй суугаад байх юм бол юу ч бүтэхгүй нь ойлгомжтой. Миний хувьд бүтээхгээл явжил байна.

2013 онд юумыг яаж мэдхэв гээд лам юутай төрдөг гэдэг шиг нилээд хэдэн нөөц төлөвлөгөө бодсон байгаа. Шууд оны эхний өдрөөс д гашраанаа гэх биш одооноос зугуухнаар бэлдэж байна. Дүгнээд хэлхэд 2012 онд хийж бүтээсэн зүйл нээх их байхгүй ч, олон зүйлийг ухаарсан сайхан жил байлаа. 2013 ондоо энэ их зүйлийг ухаарсныхаа үр дүнг харая даа. 


11.11.2012

Үнэгүй онлайн сургалт

 \
     Үнэгүй юманд дургуй хэн байх билээ. Өөрийн мэдэх болон интернэтээс авсан хэд хэдэн үнэгүй онлайн сургалтийн сайтуудийг хуваалцахаар шийдлээ. Үнэгүй юм чинь чанаргүй гэж битгий бодоорой.  Хичээлийн хуьд багш нар нь яг л ангид зааж байгаатай ижил хүрээнд заах болохоор бүх юм өөрийн чинь оролдлого чармайлтаас хамаарах болно. Үнэгүй бас дэлхийн түвшинд нийцсэн болосвролийг олж авахад дэндүү амархан болж. Үүнд зөвхөн дунд шатны англи хэлний мэдлэг, (минийх тийм мундаг сайн биш ч ойлгоол байгаам, ихэнх хичээлүүд нь subtitle-тайгаа байгаа), хичээл зүтгэл бас хамгийн сүүлд ИНТЕРНЕТ байхад л болоо.

Заримуудруу нь би орж амжаагүй л явна. Харин тэр улаанаар тэмдэгдэсэн хоёрыг л их сайн мэдээд байгаа юм. Энэ 2-ын хувьд хэрвээ сайн суралцвал тухайн үзсэн хичээл дээрээ CERTIFICATE авах боломжтой байдаг нь маш сайхан санагддаг. За яг одоо бүртгүүлээд хичээлүүдээ сонгоод сураад байждээ :)