3.15.2011

Garena туннелийн талаар хэдэн үг


Зиак Garena тоглодог хүн бүхний зайлшгүй мэдэж байх зүйл бол garena tunnel юм. Учир нь дийлэнх гэмерууд маань учираа мэдэхгүй гацах болон Delay-тэх бүрд тунелд гэдэг. Тиймээс хүмүүст тунелыг яг юунд ашиглагддагийг тайлбарлаж бичмээр санагдлаа.

Гарина нь тоглогч нарт лангаар тоглож буй мэт шууд хандалттайгаар бусад тоглогчтойгоо холбогдох боломжийг олгож байдаг. За тэгвэл шууд хандалт гэж юу болох? мөн шуудгүй холболтынх нь талаар тайлбарлая :D.
Бид ямар нэг хостод ороод тоглохдоо хост болон бусад тоглогчтой шууд бус холболттой байх тохиолдол байдаг. Энэ нь хостлуу биш гарена серверлүү л хандаж байна гэсэн үг.
Доорх шалтгаануудын улмаас шууд бус холболттой байхад бид бусдын хийсэн хостыг харж чаддаггүй. :
  1. Firewall нь гарина клиент эсвэл портыг нь блок хийсэн
  2. GGclient дээр тухайн компьютер дээр асуудал гарсан байж болно.
Харин шууд холболтын гэдэг нь ямар нэг сервер ашиглалгүйгээр хост болон бусад тоглочтой шууд холбогдсон байхыг хэлдэг. Үүний жишээ гэвэл LAN-аар холбогдох. Шууд холболтын давуу тал гэвэл мэдээж маш бага гацалт болон хоцролттой. GG Tunnel нь шууд холболт боломжгүй үед 'X' ping"-тэй буюу шууд бус холболт нь байгаа тоглогчийг олоход ашиглана гэж gg-game.com дээр тайлбарласан байдаг. Үүнийг энгийнээр хэлбэл GGtunel бол өрөөнд байгаа хостийг харахад л хэрэглэгддэг, зөвхөн хостод join хийх тэр эхэн үед хэрэглэгдэх ба хостдоо ороод тоглоод эхэлсэн бол энэ нь ямар ч хэрэггүй зүйл юм. Хэрэв гацаж, лагтаж байгаа бол хост эсвэл тоглогчийн компьюрийн ачаалал, интернетийн хурднаас бүрэн хамаарч байгаа. Тунел хийгээд үүнд нөлөөлж чадахгүй гэдгийг одоо ойлгосон байх. Иймд тоглоомын дунд 2nel хий гэж бичихгүй байсан нь дээр шүү.

3.13.2011

Вангагийн зөгнөл үнэн болоод явчих шиг


ХYН ТЄРЄЛХТНИЙ ТYYХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХYY ЗЄГНЄЖЭЭ

2008. Улсын тэргvvн дєрвєн хvний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.

2010. Дэлхийн III дайн эхэлнэ.

Дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цємийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.

2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал vлдэхгvй. Дараа нь амьд vлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлvvлнэ.

2014. Ихэнх хvмvvс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр євдєнє.
2016.
Европ бараг хvнгvй болно.

2018. Хятад дэлхийн шинэ их гvрэн болно.

2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг єєрчлєлт орно

2025. Европ мєн л хvн ам багатай байна.

2028. Эрчим хvчний шинэ эх vvсвэр бvтээнэ. Магадгvй энэ нь хяналтын халуун цємийн урвал байх. Єлсгєлєнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хєлєг Сугар руу ниснэ.

2033. Туйлуудын мєс хайлна. Дэлхийн далайн тєвшин дээшилнэ....


Энэхүү зөгнөлийг өмнө олон удаа л уншиж байсан байх. Гэтэл саяхан японд болсон эмгэнэлт газар хөдөлтөөс үүссэн цунами нь атомын цахилгаан станцад гал гарах болсон шалтгаан болсон. Үүний улмаас японд хортой бороо орж болзошгүй гэсэн мэдээ тархаад байгаа бөгөөд станцын ойр орчимын хотуудад хөл хорио тогтоогоод байгаа юм.

2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал vлдэхгvй.

Японд болж буй энэ аймшигт явдал нь энэхүү зөгнөлийг уламч бататгаж буй мэт ...



2.13.2011

Валентина боллоо шүүү

Маргааш валентинын өдөр болох гээд байдаг харин хайртай хүндээ юу өгөхөө сайн мэдэхгүй байна уу? Эсвэл зүрхэн хэлбэртэй шоклад хайлуулж өгөнөдөө гэсэн уламжлалт аргыг бодож байна уу? Тэгвэл энэ жил үүнийгээ арай өөр зүйлээр орлуулбал ямар вэ? Миний зүгээс та бүхэнд үүнийг санад болгож байна

Энэ бол шокладаар бүрсэн гүзээлзгэнэ

Хэрэг болох зүйлс:

1. 100 грамм цэвэр хар шоклад. (Манай монголын Golden Gobi-нхан 70%, 50%-н цэвэр шоклад үйлдвэрлэдэг болсон байна лээ.)
2. Хэр ихийг өгмөөр байгаа тэр хэмжээгээрээ гүзээлзгэнэ. (Барс дээр бол нэг хайрцаг нь 4500₮ гэдэг харин томоохон супермаркет дэлгүүрүүдээр үнэ нь чүд чүд нэмэгдсэнээр зарагдаж байгаа)
3. Хийсэн зүйлээ чимэглэмээр байвал цагаан шоклад, сүүтэй шоклад, самар, төрөл бүрийн тортон дээр цацаж чимэглэдэг зүйлсүүд хэрэг болж болно
4. Пергаментэн цаас

Нэмэлт: Гүзээлгэнийхээ ногоон навчийг авч болохгүй шүү, тэгвэл амархан муудна

Ингээд хийж эхэлье:

Алхам 1. Гүзээлзгэнээ сайтар угаагаад, хаттал нь болгоомжтой арчина. Нойтон чигээр нь шокладандаа дүрж болохгүй

Алхам2. Шокладаа хайлуулая. Шоклаадаа жижиглээд хайлахад хурдан болгох үүднээс хэрчинэ. Хайлуулах аргын хувьд 2 арга байна.
1. Microwave-р: Энэ арга бол хамгийн хялбар хурдан арга. Жижиглэсэн шокладан дээрээ бага зэрэг ургамлын тос эсвэл цөцгий хийх хэрэгтэй. Ингээд бага градус дээр шокладаа хайлуулна. Бүхэл хэсэггүй өтгөвтэр болох хүртэл нь 10 секунды
н зайтаагаар шалгаж үзээрэй.
2. Жижиг саван дотор ус хийгээд буцалгана. Ус буцалаад ирмэгц савлуу пүл хийгээд орчихооргүй бөмбгөр тавганд шокладаа хийгээд савныхаа дээр нь тавь. Энэ үед галаа арай багасгах хэрэгтэй. Усны уураараа л шоклодаа хайлуулж байгаа хэрэг

Алхам 3. Гүзээлгэнийхээ навчтай хэсэгрүү нь шүд чигчилээд байдаг модыг болгоомжтой хийнэ. Нэвт гартал нь хийж болохгүй. Ингээд ил гарсан модноосоо бариад шокладандаа гүзээлгэнээ дүрнэ. Жигд дүрэх хэрэгтэй шүү

Алхам4. Дүрсэн гүзээлзгэнээ пергаментан цаасан дээрээ бие биенээс нь зайтай болгоомжтой өрнө. Өрж дуусаад үүнийгээ хөргөөгчиндээ хийгээд шокладаа хөлдтөл нь хүлээгээд болоо











Та бүхэнд амжилт хүсье!


2.08.2011

Хамгийн анхны Cloud antivirus программ Panda

Зиак компьютер хэрэглэдэг хүн болгоны толгойны өвчин бол ямар вирусны программ сонгох вэ гэдэг. Миний зүгээс та бүхэнд анхны cloud antivirus Panda-г санал болгож байна. Би үүнийг туршаад сар орчим болж байна. Их хурдан скан хийдэг, лаптоп дээр маань ямар ч ачаалалгүй, мөн өөрөө update-ээ хийчих нь. Хамгийн чухал нь энэ бол CLOUD зарчимаар ажилладаг анхны вирусны хамгаалалт юм. Cloud зарчимыг panda-н хувьд товч тайлбарлавал нь скан хийхдээ таны машин дээр боловсруулалт хийхгүй харин remote server дээрээ скан хийж байгаа юм. Pande нь Free болон Pro 2 хувилбартай. Free хувилбарыг нь ашиглаад явахад бидний шаардлагыг бүрэн хангана.


Татаж авах: Panda cloud Antivirus

1.28.2011

RFC татаж аваарай

Энэ семистэр сүлжээний програмчилал хичээл орж байгаа болохоор түүнд зориулж RFC-г бүтэн татаж авахаар орууллаа.
Сүлжээний програмчилал хичээл ороход бидэнд хэрэг болох чухал зүйлсийн нэг бол тухайн бичих кодныхоо алгоритмыг гаргах. RFC-г уншиж судалснаар тухайн сэдэвийн алгоритмийг алхам бүрээр нь гаргаж болно.
Жишээ нь: Миний өмнө оруулж байсан DHCP серверийн талаарх ойлголтыг RFC-с орчуулсан бөгөөд DHCP ceрверийн ажиллагааны зарчимын талаарх бүх л зүйл байгаа. Тэндээс DHCP-н алгоритмыг хялбархан гаргах боломжтой.

Татаж авах: RFC download