7.28.2017

Хэдэн програмчиллийн хэл байдаг вэ

   Хэдэн төрлийн програмчиллийн хэл байдаг гэж гайхаж байсан уу?
   1. ABC
   2. ACSL
   3. Ada
   4. Alef
   5. Algol
   6. Algol68
   7. APL
   8. AppleScript
   9. AutoIt
  10. Autolisp
  11. Awk
  12. BASIC
  13. BCPL
  14. Befunge
  15. BETA
  16. BLISS
  17. BLooP
  18. C
  19. C#
  20. C*
  21. C++
  22. Cecil
  23. CFML
  24. CHILL
  25. Cilk
  26. CLAIRE
  27. Clean
  28. CLU
  29. CMS-2
  30. COBOL
  31. Common Lisp
  32. Concurrent Clean
  33. Concurrent Pascal
  34. CORAL 66
  35. CorelScript
  36. csh
  37. CSP
  38. cT
  39. Curry
  40. Dylan
  41. Dynace
  42. Eiffel
  43. Elisp
  44. Erlang
  45. Escher
  46. Esterel
  47. Euphoria
  48. FLooP
  49. FORMAC
  50. Forms/3
  51. Forth
  52. FORTRAN
  53. FP
  54. Goedel
  55. GPSS
  56. Haskell
  57. Hope
  58. HyperTalk
  59. ICI
  60. Icon
  61. INTERCAL
  62. Interlisp
  63. J
  64. Java
  65. JavaScript
  66. Jovial
  67. Leda
  68. LIFE
  69. Limbo
  70. Lingo
  71. Lisp
  72. Logo
  73. LotusScript
  74. Lua
  75. Lucid
  76. M
  77. Magma
  78. Mathematica
  79. Mawl
  80. Mercury
  81. Miranda
  82. ML
  83. Modula 3
  84. Modula-2
  85. MUMPS
  86. NESL
  87. NIAL
  88. Oberon
  89. Objective-C
  90. Obliq
  91. occam
  92. OPS5
  93. Orca
  94. Oz
  95. Pascal
  96. PerfectScript
  97. Perl
  98. PHP
  99. Pict
 100. Pike
 101. Pilot
 102. PL/C
 103. PL/I
 104. Postscript
 105. Prolog
 106. Python
 107. QBasic
 108. Quake-C
 109. REBOL
 110. Reduce
 111. Rexx
 112. RPG
 113. Ruby
 114. S
 115. Sather
 116. Scheme
 117. Self
 118. SETL
 119. sh
 120. Simscript
 121. SIMULA
 122. Sina
 123. SISAL
 124. SLAM
 125. Smalltalk
 126. SML
 127. SNOBOL
 128. SPARCL
 129. SPITBOL
 130. T
 131. Tcl
 132. TECO
 133. Telescript
 134. Terse
 135. TeX
 136. Theta
 137. Turing
 138. UFO
 139. Until
 140. VBScript
 141. VHDL
 142. Visual Basic
 143. WordBasic
 144. xlisp
 145. Yorick
 146. ZPL

7.26.2017

Кали Линукс сертификетийн шалгалт болон үнэгүй ном


Энэ оны эхээс Кали Линукс өөрсдийн албан ёсны сертификетийн шалгалттай болоод байгаа билээ. Тэгвэл шалгалтанд бэлдэж буй эсвэл өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой хүн бүхэнд "Kali Linux Revealed: Mastering the Penetration Testing Distribution" номоо файл хэлбэрээр үнэгэй тараахаар болж. Номын хэвлэмэл нь 27$ үнэтэйгээр амазон дээр зарагдаж байналээ.


Ном татах: https://kali.training/downloads/Kali_Revealed_1st_edition.pdf

11.06.2016

Хойд Америкчууд хилээр хэзээ гарсанг хэрхэн мэддэг вэ?


Ерөнхийдөө бол тухайн орноос гарж буй тохиолдолд паспортон дээр тамга дарж, гарсан эсхийг хил дээр бүртгэдэг дээ. Тэгээд энэ Америк, Канад 2-оос хилээр гарах үед ямарч шалгалт, тэмдэглэл хийхгүйгээр яаж бүртгэл хийдэг юм болдоо гэж их удаан хугацааны хувьд бодож байсан юм. Яджийтал сургуулийн Мексик залуу наад хэдийн чин визны хуудас чиптэй тэрүүгээрээ бичилт хийчдэг энэ тэр гээд бүүр толгой эргүүлээд хаяцийн. Сая тэгээд жаал юм ухсан чин ингэдэг гэж байна шүү. Надтай адилхан гайхдаг байсан хүн байж магадгүй гээд бичлээ
Энэ 2 орноос онгоцоор нисж гарж байгаа бол авиа компианууд нь CBSA эсвэл CBP/DHS-д нислэгээр явсан хүмүүсийн листээ өгчидийн байна. Ингээл бүртэгчинэ.
Харин газрын хилээр орж байгаа үед хувийн машаантай хүмүүст бол тийм билет нтэр байхгүй шдэээ. Тэгэнгүүт нь Канадад зөвхөн америкаас л газрын хилээр хүн орж ирнэ, тиймээс энэ 2 хоорондоо ярилцаад за канадын газрын хил давж орж ирсэн хүн зайлшгүй америкаас гарсан байна тиймээс май энэ манайд орж ирсэн өдрийг танайхаас гарсан өдөр гэж тэмдэглэ гээд мэдээллээ солилцдог болж.
Энэ нь 2011 оноос эхэлсэн юм байна. Өдөртөө энэ 2 хоорондоо 16000-19000 хүний мэдээлэл солилцдог гэнэ шүү.
Америк өөрсдийн 2дах хөрш Мексиктэйгээ ингэж солилцдог эсхийг мэдэхгүй байна. Өөрсдөө хайгаад үзээрэй. Аймар залхуурав хэхэ
Ёоох за за энийг нэг мэдэж нэг санаа амарлаа. Хилээр гарах болгондоо яадын бол гэж гайхаад байсын

11.03.2015

Niagara Falls, NY очсон тэмдэглэл

Өчнөөн жилийн өмнөөс л би Ниагара хүрхрээрүү явж үзэхийг хүсдэг байв. Энэ жил тэр зорилгоо биелүүлж бүүр Америк, Канад аль аль талаас нь харсан юм.

Энэхүү бичвэртээ Америк талаас нь очсон бичкэн түүхээ буулгав.
8 сард ажилынхаа амралтыг тааруулж байгаад нөхөртэйгээ уулзахаар Long Island-с PA орвоо. Google map-дсаар байгаал нөхрөө олоод очино шүү дээ. Тэндээ нэг хоночихоод, нөхөртэйгээ баймаар санагдаад  Канад хил хүртэл нь хамт яваад Ниагара хүрхрээ орж үзэхээр болов. 

Явсан маршрут
Тухайн үед би Канад визагүй байсан юм. Ингээд ямар ч төлөвлөөгүй гэнэтийн жижигхэн аялалдаа гарлаа.  Бараг 5,6 цаг явсны эцэст шөнө 1 цагийн үед Хилийн наахан ирээд би HWY190-ийн 22дугаар гарцан дээр үсэрч буугаад буудлаа хайхаар явав. Нөхөр маань ч цаашаа Торонто орохоор явав. Тэр хэсэг бол яг кино шиг байсан хэхэ.  Машинд байх зуураа буудлаа онлайнаар захиалсан юм. Niagara Falls Blvd гээд төв замаа дагаад битүү хямдавтар буудлууд байгаа.  Хүрхрээтэйгээ арай ойрхон гэвэл тэнд буучихвал амар аа эсвэл Buffalo хотынхаа тэр хавьд буудал авж болно арай хямд. Яг хүрхрээний ойролцоо бас мундаг буудлууд бий бий, мэдээж үнэтэй. Би тулгаж захиалсан болхоор буудал маань 70$ болсон. Яахав өглөөний цайтай байсан юм.
10 мин зам дагаж хар шөнө  ганцаар алхсаар нэг буудлаа олоод орж амрав. Буудалч гэждээ дэн буудал шахуу юм. Хүрхрээний эргэн тойрны  элдэв газрын талаарх танилцуулга, хотын жижигхэн газрын зургыг буудлаасаа олоод авчихна. Аа яг буудлын хажууханд бас Visitor center харагдсан. Тэгээд өглөө нь цайгаа уучаад үүргэвчээ үүрээл гараад туучлаа.

 




Буудлын урдхан талд автусны зогсоол байх ба тэндээсээ 55 дугаарын троллейд суугаад Niagara Falls Fashion outlet-рүү явав.  Аа автусны билет 2$ эсвэл бүтэн өдрийн пасс 5$ гэсэн хоёр янз байгаа. Бүтэн өдрийн пасс авахыг санал болгож байна. 


Маршал болон бусад байдаг л хэдэн дэлгүүрүүд тэнд байна лээ , Үнийн хувьд яахав давгүй ээ. Энэ сайт нь 
http://www.fashionoutletsniagara.com/ Намайг очиход нээх сайн хямдраагүй байсан. Аялал маань төлөвлөгдөөгүй байсан болхоор би тэндээс солих хувцас авах гэж очсон юм. Шорт фудболктой явхад арай л сэрүүхэн байсан.




Дэлгүүрийн гадна талаасаа ахиад л нөгөө 55дугаарын автусандаа суугаад хүрхрүү явав. Замд Little Italy гудамж өнгөрнө тэндээ буугаад сайхан итали хоол идэх боломжтой.


Хүрхрээний ойрхон Seneca гээд ганц л буртайх өндөр казино/буудалын барилга байгаа, тийшээ нь орж тоглож болхийм өөрч нээх онц юм байхгүй болхоор шууд хүрхрээний зүг алхав. 


Goat Island гээд жижигхээн арал бий тээшээ нь заавал очиж үзээрэй их таалагдсан.  


Завиар явах,  хүрхрээн дотор талаас үзэх. Нисдэг тэргээр явах гэх мэт хэдэн хийх зүйлс хүрхрээн дээр байгаа. Ганц байгаа хувцсаа норгоод яахав гээд алийг нь ч хийгээгүй хэхэ.
Багцаар нь авбал илүү хямд



Цаад тал нь Канад
Нутгийн уугуулын хөшөө
арай гэж нэг хүн гуйж авхуулсан зураг


Тэндээ нэг юм идчээд 2 цагийн үед 41 дугаарын автусанд суугаад Buffalo хотруу явав.  

14$ 

 Buffalo захиргааны байр


Buffalo-д ирснийх яаж зүгээр байхав гээд Аnchor bar гээд Buffalo wing-ийг анх хийсэн газарлуу зорьж очив. Жинхэн Buffalo wing-г тэнд л идээрэй. 



Зиа зиа тэндээсэ буцах унаандаа суугаал ирсэн замаараа буцсан юм. Америк талаасаа хүрхрээг харах өнцөг тааруухан болхоор сарын дараа Канад талаас нь ахиж харсан. Үнэхээр Канад талаасаа яалтачүй сайхан харагддаг юм байна лээ. Тэнд бас хийх юмч ихтэй, тэр жижиг аялалынхаа талаар бичлэг удахгүй оруулна аа.  Зургуудыг яг авсан дарааллаар хийсэн байгаа. Надтай цаг аяласан та бүхэнд баярлалаа ккк

10.24.2014

Amazon-ийн нэмэлт үйлчилгээнүүдийн талаар - Цуврал 1



Найдвартай, хурдан, хэрэглэхэд хялбар, бодит дэлгүүрийг бодвол хямд байдгаас хүмүүс Амазон онлайн худалдааны сайтыг сонгон үйлчлүүлэх дуртай байдаг. Компанийн лого болох 
Amazon.com гэсэн үгний A үсэгнээс Z үсэг хүртэлх сум нь A-ээс Z хүртэлх бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдаална гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Амазон нь түүнтэй хамтран ажиллах борлуулагч нараас бүрдсэн томоохон ИХ ДЭЛГҮҮРЭЭС өөрцгүй юм. 
Дэлгүүрийн давхар бүр ангилагдсан байдагтай адил АМАЗОН-д ч мөн бараагаа ангилсан категорууд бий. Ихэнх хүмүүс авах бараагаа шууд хайх хэсэгт нь бичиж хайдаг бол эхлээд ангилагдсан хэсэгрүү нь орсноор ижил төрлийн бараануудын хувьд тухайн өдрийн онцгой хямдрал, хамгийн гүйлгээтэй бараа зэргийг харж болно. Хэрэв та зурагт авахаар шийдсэн бол Electronics & Computers хэсгийн TV & Video-руу ороход түүнтэй холбоотой хямдарлыг бүхлээр нь харах боломжтой. Барааны бүх ангилал: http://tinyurl.com/pqur3rx



1. Хямдралтай бараа хэрхэн хайх вэ?
Амазон сайт хэд хэдэн төрлийн хямдрлыг санал болгодог. Зарим нь цоо шинэ бараа, зарим нь илүүдэл бараа болон буцаагдсан бараанууд бий. Gold box болон Deals & Bargains хэсгээс та шинэ барааг хямдралтай авах боломжтой. “Gold box” нь “Lightning deals” буюу 2 цагийн хугацаатай тодорхой тоотой бараанууд хямдардаг хямдралтай ерөнхийдөө ижил, зөвхөн хямдарлын хугацаа нь бүтэн өдөр, ганц барааны хувьд маш сайн хямдардгаараа ялгаатай. Deals & Bargains нь харин эсрэгээрээ урт хугацааны хямдрал юм. 

Amazon Outlet болон Warehouse Deals-ийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Amazon Outlet нь илүүдэл шинэ баруунуудыг хямдралтай үнээр зардаг бол Warehouse Deals нь буцаагдсан /refurbished or returned/ бараануудыг хямдралтай худалдаалдаг. Анхааруулхад Warehouse Deals дах бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц косметик гэмтэлтэй байж болно.

Gold box & Lightning deals: http://tinyurl.com/5swq9rh
Deals & Bargains: http://tinyurl.com/d9kajz
Amazon Outlet: http://tinyurl.com/mjv9duu
Warehouse Deals: http://tinyurl.com/mwweju5
Аmazon coupon: http://tinyurl.com/lrt47w2
Amazon digital deals: http://tinyurl.com/lm4u3nj

Амазон дээрх барааны үнэ тогтсон нэг үнэтэй байдаггүй бөгөөд өсч буурч байдаг. Тиймээс заримдаа хүлээснээр хамгийн ашигтай наймааг хийж болно. Ирээдүйд авахыг хүссэн бараагаа өөрийн Wish List-ндээ нэмснээр тухайн бараа Wish List-нд нэмэгдэснээс хойш хэрхэн хямдарсанг мэдэх боломжтой. Дан Wish List ч биш 3дагч үнэ хянах сайт жишээ нь: www.camelcamelcamel.com -ийг ашиглаж болно.

Амазон дээрх сонирхож буй барааныхаа холбоосыг сайтын дээд хэсэгт оруулж өгснөөр үнийн өөрчлөлтийн талаарх график авах боломжтой. Жишээ нь: Таний сонирхож буй TV одоо 329,99$ байна. Харин зарим үед 299,99$ болж хямдарсанг эсвэл 390$ болж үнэ нэмэгдсэн талаар тэрхүү графикаас харж болно. Тиймээс хэсэг хүлээгээд хамгийн доод үнэ болох 299,99$ дээр нь худалдан авж болох нь. 


2. Амазон болон түүнтэй хамтран ажилладаг борлуулагч нарын ялгаа
Амазоны өөрсдийн худалдаалж, шуудангаар илгээдэг бараанууд бүгд Sold by Amazon.com
гэсэн байдаг. Үүнийг барааны товч таницуулга дээрээс хялбархан харах боломжтой.

Харин зарим бараанууд Амазонтай хамтран ажилладаг борлуулагч, дэлгүүрүүдээс зарагдаж, шуудангаар илгээгддэг. Тэгвэл эдгээр борлуулагч нар нь Амазон шиг баталгаатай мөн хурдан байж чаддаг уу?

Борлуулагч нарт бараагаа илгээхдээ Амазон-оос заасан хугацаанд хүргэх, бүтээгдэхүүн нь сайт дээрх мэдээлэл, нөхцөлтэй яг ижил байх шаардлагыг Амазон тавьдаг. Амазон энэ тохиолдолд үйлчлүүлэгч болон борлуулагчийн дунд төлбөрийн асуудлыг хариуцан ажиллана. Харин борлуулалгч нар нь шуудангийн үнээ өөрсдөө тогтоох бөгөөд Амазон шиг хямдрал зарлах албагүй. Мөн Амазоноос Prime үйлчлүүлэгчиддээ санал болгох 2 өдрийн шуудангийн хүргэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байдаг. Хэрэв тухайн барааг борлуулагчруу буцаах бол худалдан авагч буцаалт хийх шуудангийн мөнгийг төлдөг тохиолдол бий. Худалдан авалттай холбоотой асуудал гарвал Amazon-ийн хэрэглэгчийн төв биш тухайн борлуулагчийн хэрэглэгчийн төвтэй холбогдож, тэдний гаргасан үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Өөр борлуулагч нараас бараа худалдан авах нь төвөгтэй сонсогдож байвал түр азнаарай. Амазоноос дан ганц төлбөр зуучилагч байхыг хүссэнгүй, борлуулагч нарт Амазоны найдвартай хурдан үйлчилгээг ашиглан бараагаа зарах боломжийг олгосон юм. Зарим борлуулагч нарын барааны тодорхойлолт дээр Fulfilled by Amazon гэсэн байдаг.


Энэ нь тухайн борлуулагч Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан бөгөөд тухайн борлуулагчийн бараа Амазоны Fulfilled төвөөс илгээгдэх бөгөөд бусад худалдан авалттай холбоотой бүхий л асуудлыг Амазон хариуцаж, Амазоны үйлчилгээний нөхцөлийн дагуу асуудлыг шийддэг /Борлуулагч зөвхөн бүтээгдэхүүнээ л Амазонд хүргэж өгөөд, зарах асуудлыг Амазон бүрэн хариуцна/. Энэ нь хэрэглэгч болон борлуулагч аль аль талдаа ашигтай үйлчилгээ юм. 


3. Шуудангийн илгээлтнээс мөнгө хэмнэх / FREE Shipping on orders over $35/
Амазоны өөрсдийн худалдаалдаг /sold by amazon/ бараандаа 35$-оос дээш үнийн дүнтэй бол Америк дотроо ҮНЭГҮЙ хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Харин энэ үнэгүй хүргэлтэнд Fulfilled by Amazon үйлчилгээнд хамрагдсан борлуулагч нарын бараа орж болдгоороо нэг давуу талтай. Жишээ нь: Asus гэр 15,56$ үнэтэй Sold by San Sero Brand and Fulfilled by Amazon гэсэн байна.


Энэ барааг Fulfilled by Amazon болон Sold by Amazon гэсэн бараануудтай нийлүүлээд 35$-аас дээш үнийн дүнтэй болгоод үнэгүй USA дотроо хүргүүлээд авах боломжтой. Хэрэв дангаар нь авбал илгээмжийн мөнгө гэж 5,95$ нэмэгдэх бөгөөд нийт үнийн дүн нь 21,51$ болж байна.

За ахиад хялбархан тоо бодъё. 3ширхэг 11$ үнэтэй бараа аваад 33$ болоод 35$ болоход 2$ дутчихлаа. Бараа тус бүрд 5,95$-ийг илгээмжийн үнд бодвол 17,85$ /~33.000төг/-ийг нэмж төлнө. Нийт 50,85$- аар та 33$-ийн үнэтэй барааг худалдан авах нь. Тэгвэл дутсан 2$-т юу авж болох вэ? Шаардлага хангасан ийм барааг өөрөө хайж олно гэвэл нилээд цаг авна. Аз болоход www.filleritem.com  сайт байна. 1$ эсвэл бүүр 0,1$-ийн барааны жагсаалтыг та эндээс харж болно. Хэдэн $ дутсан утгаа оруулхад Амазон дээр байгаа бүх тийм үнийн дүнтэй барааны жагсаалтыг таньд харуулна. Ингээд 35$ болгоод үнэгүй хүргэлттэйгээр бараагаа захиалах ийм л амархан байх нь.


Өөр бусад онлайн захиалгатай холбоотой мэдээлэл авахыг хүсвл https://www.facebook.com/www.koko.mn зочилоорой

Э. Өгөөмөр
Тайнан, Тайван
2014.10 сар